Monastery Business Suites

“Monastery Business Suites” төсөл нь Монголд анх удаа цогц мененжмент бүхий түрээсийн зориулалттай хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн юм. Олон улсын жишиг стандартад нийцсэн тав тух, орчин үеийн интерьер, консьерж үйлчилгээ зэргийг хослуулан, түрээсийн Serviced Apartment-ийн зах зээлд шинэ зэрэглэл тогтоохуйц төлөвлөлтийг ердөө 16 хөрөнгө оруулагчиддаа зориулж байна.

Бидний өгч буй үнэ цэнэ

1. Цогц мененжмент

Түрээслэгч нарын хувьд түгээмэл тулгардаг асуудал буюу түрээслэгч олох, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээ зэрэг бүх процессийг “Monastery Tower” төслийн хөрөнгийн мененжментийн мэргэжлийн байгууллага хариуцна.

2. Иж бүрэн тавилга

  • Тавилга: Үүдний шүүгээ, гал тогоо, унтлаганы өрөө зэрэг бүх өрөө интерьер зургийн дагуу иж бүрэн тавилгатай байна.
  • Цахилгаан бараа: Гал тогоо, угаалгын машин, зурагт зэрэг хэрэгцээт бүх цахилгаан барааг чанар стандартын шаардлага хангасан олон улсын брендээс хангана.
  • Эд хогшил: Гал тогооны хэрэгсэл, декор, унтлаганы өрөөний даавуу бүтээлэг зэрэг амьдрахад шаардлагатай бүхнийг иж бүрэн тохижуулсан байна.

3. Үнэ цэнэтэй байршил

Түрээсийн эрэлт тогтмол өсдөг хотын төвд буюу Сүхбаатарын талбайгаас ердөө 800м зайд, Дашчойлин хийдийн дэргэд хотын төвд дахин давтагдахгүй амар тайван байршилд хэрэгжиж буйгаараа онцлогтой. Тус байршилд оршин суугчдаас тусдаа орц гарцтай түрээслэх зориулалттай обьект байна гэдэг нь үнэ цэнийг өсгөх гол хүчин зүйлсийн нэг юм.

46mkv Layout
52mkv Layout
360 Showroom

360° SHOWROOM

Зочлох